Дархан-Уул аймгийн ЗДТГЖендерийн үндэсний хороо
← Байгууллага солих

Хавсралт 1 · Төрийн албан хаагч

Ажил–ар гэрийн амьдралын тэнцвэрийн судалгаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

Сайн байна уу? Юуны түрүүнд энэхүү судалгаанд цаг гарган оролцож байгаа Танд баярлалаа.

Судалгааны зорилго: Энэхүү судалгаа нь төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагад ажиллаж буй ажилтан, албан хаагчдын ажил–ар, гэрийн амьдралын тэнцвэрийн өнөөгийн нөхцөл байдал, ажлын цагийн онцлог, тулгамдаж буй асуудал, байгууллагын дэмжлэг, уян хатан ажиллах боломж, сайн туршлага болон сайжруулах хэрэгцээг тодорхойлоход чиглэнэ. Судалгааны үр дүнг байгууллагын ажил-амьдралын тэнцвэрт байдлыг сайжруулахад чиглэсэн санал, зөвлөмжийг боловсруулахад ашиглана.

Таны өгсөн мэдээллийн нууцыг Монгол Улсын “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай” хуулийн 29-р зүйлийн 3 дахь хэсэг болон “Статистикийн тухай” хуулийн 22-р зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу чандлан хадгална. Энэхүү мэдээллийг зөвхөн судалгааны үр дүнг тооцоход ашиглах юм.

* тэмдэгтэй асуулт заавал хариулна.

I. Ерөнхий мэдээлэл

1
Таны хүйс? *
2
Таны насны бүлэг? *
3
Таны албан тушаалын түвшин? *
4
Төрийн албанд ажилласан хугацаа? *
5
Та одоогийн байгууллагад хэдэн жил ажиллаж байна вэ? *
6
Таны гэр бүлийн нөхцөл байдлыг аль нь илүү зөв тодорхойлох вэ? *
7
Танд асран халамжлах үүрэг хариуцлага бий юу? *Хүүхэд, өндөр настай хүн, хөгжлийн бэрхшээлтэй хүн болон бусад асаргаа шаардлагатай хүн
8
Хэрэв хүүхэдтэй бол хамгийн бага хүүхдийн нас? *
9
Танай өрхийн ам бүлийн тоо * Хамгийн ихдээ 30
10
Хүүхдийн тоо Хамгийн ихдээ 30

II. Ажлын цаг, ажлын онцлог

11
Таны байгууллагын ердийн ажлын цаг хэд вэ? *
12
Та долоо хоногт дунджаар хэдэн цаг ажилладаг вэ? *
13
Та ажлын цагаас гадуур ажиллах шаардлага хэр давтамжтай гардаг вэ? *
14
Та сүүлийн 1 сарын хугацаанд ажлын цагаас гадуур/илүү цагаар ажилласан уу? *
15
Хэрэв ажилласан бол гол шалтгаан нь юу байсан бэ? Олон сонголттой
16
Илүү цагаар ажилласныг танай байгууллага хэрхэн зохицуулдаг вэ? *
17
Таны ажил ээлжийн, шөнийн, дуудлагын/бэлэн байдлын горимтой юу? *
18
Таны ажил томилолт, хөдөө орон нутагт ажиллах, удаан хугацаагаар гэр бүлээсээ хол байх шаардлага хэр их гаргадаг вэ? *
19
Та өөрийн ажлын ачааллыг хэрхэн үнэлэх вэ? *
20
Ажлын ачаалал таны хувийн болон гэр бүлийн амьдралд нөлөөлдөг үү? *
21
Та өглөө гэрээсээ ажил хүртэл ихэнхдээ ямар хугацаа зарцуулдаг вэ? *
22
Та орой ажлаасаа гэр хүртэл ихэнхдээ ямар хугацаа зарцуулдаг вэ? *

III. Ажил–ар гэрийн амьдралын тэнцвэр

Дараах асуултуудад 1–5 оноогоор үнэлнэ үү.

  • 1 – Огт санал нийлэхгүй
  • 2 – Санал нийлэхгүй
  • 3 – Дунд/эргэлзэж байна
  • 4 – Санал нийлнэ
  • 5 – Бүрэн санал нийлнэ
23
Би ажил болон гэр бүлийн үүрэг хариуцлагаа зохистой хослуулж чаддаг. *
Огт санал нийлэхгүйБүрэн санал нийлнэ
24
Миний ажлын цаг гэр бүлийн амьдралд хангалттай цаг гаргах боломж олгодог. *
Огт санал нийлэхгүйБүрэн санал нийлнэ
25
Ажлын ачаалал нь миний гэр бүл, хувийн амьдралд сөргөөр нөлөөлдөг. *
Огт санал нийлэхгүйБүрэн санал нийлнэ
26
Ажлын цагаас гадуур ирдэг ажил, үүрэг даалгавар миний гэр бүлийн амьдралд сөргөөр нөлөөлдөг. *
Огт санал нийлэхгүйБүрэн санал нийлнэ
27
Би шаардлагатай үед хувийн болон гэр бүлийн асуудлаа зохицуулах боломжтой байдаг. *
Огт санал нийлэхгүйБүрэн санал нийлнэ
28
Ажилтай холбоотой стресс, ядаргаа миний гэр бүлийн харилцаанд нөлөөлдөг. *
Огт санал нийлэхгүйБүрэн санал нийлнэ
29
Манай байгууллага ажилтан/албан хаагчдын гэр бүлийн хэрэгцээг ойлгож, харгалзан үздэг. *
Огт санал нийлэхгүйБүрэн санал нийлнэ
30
Би гэр бүлийн шалтгаанаар ажлын зохицуулалт хүсэхэд хүндрэлгүй байдаг. *
Огт санал нийлэхгүйБүрэн санал нийлнэ
31
Ажил–ар гэрийн амьдралын тэнцвэрийг хангах нь манай байгууллагад чухалд тооцогддог. *
Огт санал нийлэхгүйБүрэн санал нийлнэ
32
Би одоогийн ажил–ар гэрийн амьдралын тэнцвэрт байдлаа ерөнхийдөө хангалттай гэж үздэг. *
Огт санал нийлэхгүйБүрэн санал нийлнэ
33
Манай байгууллага, удирдлагын зүгээс ажил-ар гэрийн амьдралын тэнцвэрт байдлыг дэмждэг гэж боддог. *
Огт санал нийлэхгүйБүрэн санал нийлнэ

IV. Уян хатан ажиллах боломж

34
Танай байгууллагад уян хатан ажлын цаг ашиглах боломж бий юу? *
35
Та ажлын уян хатан цагийн нөхцөлөөр ажиллаж байсан уу? *
36
Танай байгууллагад зайнаас/гэрээс ажиллах боломж бий юу? *
37
Хэрэв зайнаас ажиллах боломжтой бол та үүнийг ашиглаж байсан уу? *
38
Уян хатан ажиллах боломжийг ашиглахад хамгийн их саад болдог зүйл юу вэ? * Олон сонголттой
39
Танай байгууллага уян хатан ажиллах боломжийг эмэгтэй, эрэгтэй ажилтан/албан хаагчдад адил тэгш олгодог гэж үзэж байна уу? *
40
Удирдлагаас ажлын бус цагаар (ажлын цаг дууссан эсхүл амралтын өдөр) үүрэг, даалгавар өгдөг үү? *
41
Амралтын өдрүүдээр ажилтай холбогдолтой сургалт, семинар, арга хэмжээ, олон нийтийг хамарсан ажил зохион байгуулдаг уу? *

V. Байгууллагын удирдлага, соёл, жендэрийн хандлага

Дараах асуултуудад 1–5 оноогоор үнэлнэ үү.

  • 1 – Огт санал нийлэхгүй
  • 2 – Санал нийлэхгүй
  • 3 – Дунд/эргэлзэж байна
  • 4 – Санал нийлнэ
  • 5 – Бүрэн санал нийлнэ
42
Удирдлага ажилтан/албан хаагчийн гэр бүлийн нөхцөл байдлыг харгалзан үздэг. *
Огт санал нийлэхгүйБүрэн санал нийлнэ
43
Гэр бүлийн шалтгаанаар уян хатан зохицуулалт хүссэн ажилтныг сөргөөр үнэлдэггүй. *
Огт санал нийлэхгүйБүрэн санал нийлнэ
44
Уян хатан ажиллах боломж ашигласан ажилтан карьер, албан тушаалын хувьд хохирох эрсдэлгүй. *
Огт санал нийлэхгүйБүрэн санал нийлнэ
45
Эрэгтэй ажилтан гэр бүл, хүүхэд асрахтай холбоотой чөлөө, уян хатан зохицуулалт ашиглахад байгууллагын зүгээс дэмжлэг үзүүлдэг. *
Огт санал нийлэхгүйБүрэн санал нийлнэ
46
Эмэгтэй ажилтан жирэмслэх, хүүхэд төрүүлэх, хүүхэд асрахтай холбоотой нөхцөлөөс шалтгаалан ажлын байрандаа ялгаварлан гадуурхагддаггүй. *
Огт санал нийлэхгүйБүрэн санал нийлнэ
47
Манай байгууллагад ажил–ар гэрийн амьдралын тэнцвэрийн талаар нээлттэй ярилцах боломжтой. *
Огт санал нийлэхгүйБүрэн санал нийлнэ
48
Ажилтны эрүүл мэнд, сэтгэл зүйн сайн сайхан байдлыг байгууллага анхаардаг. *
Огт санал нийлэхгүйБүрэн санал нийлнэ

VI. Сайн туршлага, хэрэгцээ

49
Танай байгууллагад ажил–ар гэрийн амьдралын тэнцвэрийг дэмжих дараах арга хэмжээний аль нь хэрэгждэг вэ? * Олон сонголттой
50
Дээрх арга хэмжээнүүдээс танд хамгийн үр дүнтэй санагддаг нь аль вэ? *
51
Танай байгууллагын ажил–ар гэрийн амьдралын тэнцвэрийг дэмжих ямар сайн туршлагыг бусад байгууллагад нэвтрүүлэх боломжтой гэж үзэж байна вэ?

VII. Тулгамдсан асуудал, шийдлийн санал

52
Таны ажил–ар гэрийн амьдралын тэнцвэрт байдалд хамгийн их сөргөөр нөлөөлж буй 3 хүчин зүйлийг сонгоно уу. * Хамгийн ихдээ 3
53
Ажлын цагаас гадуур цахим шуудан, чат, мессежээр ажилтай холбоотой мэдээлэл/үүрэг даалгавар хэр их ирдэг вэ? *
54
Та ажил–ар гэрийн амьдралын тэнцвэрийг сайжруулахын тулд ямар арга хэмжээг хамгийн түрүүнд хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна вэ? * Хамгийн ихдээ 5
55
Төрийн байгууллагын ажил–ар гэр, амьдралын тэнцвэрийг сайжруулахын тулд хууль, эрх зүйн түвшинд ямар өөрчлөлт шаардлагатай гэж үзэж байна вэ?

Хариулт таны төхөөрөмж дээр түр хадгалагдана — хуудсаа хаасан ч дахин нээхэд үргэлжлүүлэх боломжтой.