Хавсралт 2 · Хүний нөөцийн ажилтан
Байгууллагын ажил–ар, гэрийн амьдралын тэнцвэрт байдлыг үнэлэх, хэрэгжилтийн мэдээлэл цуглуулах асуумж
Цагдаагийн газар
Зорилго: Энэхүү асуумж нь төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагад ажиллаж буй албан хаагчдын ажил–ар гэрийн амьдралын тэнцвэрийн талаарх судалгааны үр дүнг байгууллагын бодит нөхцөл, зохицуулалт, хэрэгжилт, статистик мэдээлэлтэй уялдуулан шинжлэхэд шаардлагатай байгууллагын түвшний мэдээллийг цуглуулахад чиглэгдсэн.
Хариулагч: Хүний нөөц/захиргаа, хөдөлмөрийн харилцаа хариуцсан ажилтан эсхүл байгууллагын удирдлагаас томилсон ажилтан бөглөнө.
Мэдээллийн хугацаа: 2025 оны 1 дүгээр сарын 1-нээс 2026 оны судалгаа авах үе хүртэлх хугацааны бодит мэдээлэлд үндэслэнэ.
* тэмдэгтэй асуулт заавал хариулна.