Хавсралт 1 · Төрийн албан хаагч
Ажил–ар гэрийн амьдралын тэнцвэрийн судалгаа
Сайн байна уу? Юуны түрүүнд энэхүү судалгаанд цаг гарган оролцож байгаа Танд баярлалаа.
Судалгааны зорилго: Энэхүү судалгаа нь төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагад ажиллаж буй ажилтан, албан хаагчдын ажил–ар, гэрийн амьдралын тэнцвэрийн өнөөгийн нөхцөл байдал, ажлын цагийн онцлог, тулгамдаж буй асуудал, байгууллагын дэмжлэг, уян хатан ажиллах боломж, сайн туршлага болон сайжруулах хэрэгцээг тодорхойлоход чиглэнэ. Судалгааны үр дүнг байгууллагын ажил-амьдралын тэнцвэрт байдлыг сайжруулахад чиглэсэн санал, зөвлөмжийг боловсруулахад ашиглана.
Таны өгсөн мэдээллийн нууцыг Монгол Улсын “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай” хуулийн 29-р зүйлийн 3 дахь хэсэг болон “Статистикийн тухай” хуулийн 22-р зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу чандлан хадгална. Энэхүү мэдээллийг зөвхөн судалгааны үр дүнг тооцоход ашиглах юм.
* тэмдэгтэй асуулт заавал хариулна.